Sign in
Education
UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
#121 Ten arguments for deleting your social media accounts
Энэ удаагийн дугаараараа бид сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй болон түүний хор уршгийн талаар Цахиурын хөндийн тэргүүлэх эрдэмтний бичсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Сошиал медиан нөлөөнд автаж хохирохгүйн тулд та ФБ, Гүүглийнхээ акаунтыг устгахаас хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?
01:06:3202/10/2021
#120 Between The World and Me
Энэ удаагийн дугаартаа 2015 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, 2015 Америкийн үндэсний шилдэг номоор шалгарч байсан "Between the world and me" номыг танилцуулж байна. Зохиолч Ta-Nehisi Coates ѳѳрийн 15 настай хүүдээ захидал маягаар бичсэн энэ номноос арьс ѳнгѳѳр ялгаварлан гадуурхагдах гэдэгийг ѳнгѳт арьстай хүний нүдээр ямар байдаг, Америкийн боолчлолын түүх нь ѳнѳѳ үед ямар нѳлѳѳ үзүүлж байгаа, 2020 онд болсон Black Lives Matter хѳдѳлгѳѳний ард байгаа энгийн хүний амьдрал гэх мэтийг ойлгож авах болно.
01:02:2018/09/2021
#119 Outliers
#119 Outliers
Энэ удаагийн дугаартаа Malcolm Gladwell-н бичсэн "Outliers" хэмээх номыг хүргэж байна. Бид амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг олонтаа сонсож, амжилтын цаана авьяас, нүр их хѳдѳлмѳр байдаг гэдэгийг мэдэх боловч, түүнээс гадна аз завшаан, дахиж олдохгүй боломж, ѳв уламжлал, соёл зэрэг нь хэрхэн нѳлѳѳлсѳнийг тэр болгон мэддэггүй. Эдгээрийг Outliers ном танилцуулах болно.
01:11:2404/09/2021
#118 The Art of Loving
Ээлжит дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн сая сая уншигчдын зүрх сэтгэлд хүрсэн Эрик Фроммын "Хайрлах урлаг" номыг хүргэж байна. Хайр бол мэдрэмж, ид шидээр тохиолддог зүйл биш хүн өөрийн хүчин чармайлтаар бий болгодог, сурч хөгжүүлж болдог чадвар гэдэг өнцгөөс тайлбарласан онцгой бүтээл юм.
41:4521/08/2021
#117 An Elegant Defense
#117 An Elegant Defense
Энэ удаагийн дугаартаа "An Elegant Defense" буюу гайхамшигт дархлааны системийн тухай номыг танилцуулж байна. Хүн бүрт асар хүчтэй дархлааны систем байдаг боловч бидэнд мэдэгдэхгүйгээр биднийг байнга аюулт ѳвчинѳѳс хамгаалж байдаг энэхүү дархлааны систем хэрхэн ажилладаг тухай, тэвцвэр нь алдагдсан тохиолдолд ямар хор нѳлѳѳтэй болох, яагаад дархлааны систем маань ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ дайрч эхэлдэг болох, ѳдѳр тутмын амьдралдаа юун дээр анхаарах тухай гэх мэт олон сонирхолтой баримтыг энэхүү номноос олж мэдэх болно.
01:20:0807/08/2021
#116 The Culture map
Энэхүү дугаараараа бид Дэлхийн олон улс үндэстний соёлын ялгааг 8 хэмжүүрээр хэмжиж, сонирхолтой жишээнүүдээр дүрслэн үзүүлсэн гайхалтай номыг танилцуулж байна. Энэ ном бол яах аргагүй одоо, ирээдүйд олон улсын хүмүүстэй харилцаж, нэг баг болон ажиллах хүн бүрийн уншвал зохих бүтээл болжээ.
01:16:3524/07/2021
#115 Waking up
Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна.
Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа онцлог юм.
01:04:4110/07/2021
#114 Breath
#114 Breath by James Nestor
Энэ удаагийн дугаартаа "Breath" буюу "Амьсгал" хэмээх номыг танилцуулж байна. Тѳрсѳн цагаасаа хэнээр ч заалгуулалгүй ѳдѳр бүр амьсгалж ирсэн бид зѳв амьсгалж байгаа эсэх, орчин цагийн хүмүүс амьсгалахдаа ямар алдаа гаргадаг, буруу амьсгалах нь эрүүл мэндэд ямар хор нѳлѳѳтэй болох, яаж зѳв амьсгалж сурах гэх олон сонирхолтой асуултанд хариулах болно.
01:14:4226/06/2021
#113 Trillion Dollar Coach
Энэ удаагийн дугаартаа “Trillion Dollar Coach” буюу “Их Наяд(триллион) долларын Дасгалжуулагч” хэмээх номыг хүргэж байна. Цахиурын Хѳндийгѳѳс гарсан дэлхийд данстай Google, Apple, Amazon, Twitter гэх мэт маш олон компанийн яг ард нь арыг нь дааж, дээд түвшиний удирдах зѳвлѳлийн багийг нь дасгалжуулж, шийдвэрийг нь залж байсан Bill Campbell дасгалжуулагчийн филисофи, удирдах арга барилын тухай ѳгүүлэх болно.
01:13:5012/06/2021
#112 The Opposite of spoiled
Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү дугаараараа бид хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах талаар номыг танилцуулж байна. Хүүхэддээ мөнгийг зөв зарцуулж, хадгалж, бусадтай хуваалцах зарчмыг багаас нь зааж, мөнгөтэй харьцуулж сургах нь эрхлүүлж буй хэрэг биш харин биеэ даасан, тэвчээртэй, хөдөлмөрч хүн болоход нь туслах болно.
01:00:0229/05/2021
#111 Deadly choices
Энэ удаагийн дугаараараа бид халдварт өвчин, вакцины томоохон мэргэжилтэн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) Ковидын вакцины үнэлгээний хороонд ажиллаж буй эмч хүний бичсэн “Үхлийн аюултай сонголт” номыг танилцуулж байна. Вакцин хийлгэхгүй гэдэг сонголт бол зөвхөн хувь хүний асуудал биш бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нийгмийн шинж чанартай асуудал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр болох талаар зохиогч дархлаажуулалтын түүхийг сөхөж олон талаас баримттайгаар өгүүлэх болно.
01:09:4115/05/2021
#110 Inspired
Энэ удаагийн дугаараараа бид 2008 онд хэвлэгдсэн цагаасаа хойш бэстсэллэр болсон Inspired номыг танилцуулж байна.
Amazon, Facebook, Netflix, Google зэрэг шилдэг технологийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ямар аргаар хэрхэн ажилладаг талаар мэдэж авах болно.
01:11:0001/05/2021
#109 Thanks for the Feedback
Энэ удаагийн дугаартаа “Thanks for the Feedback” номыг хүргэж байна. Ирээдүйдээ ѳсѳн дэвжих хүсэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой зүйл бол бусдын санал шүүмжийг зѳвѳѳр хүлээн авч, түүнээсээ суралцах байдаг. Энэхүү номонд бусадаас санал, шүүмжийг хэрхэн зѳвѳѳр хүлээн авах, илүү их үр дүнтэйгээр сонсоход юуг ойлгож, анхаарах хэрэгтэй тухай ѳгүүлэх болно.
01:07:1617/04/2021
#108 Dare to lead
Манлайлал бол албан тушаал, статус, эрх мэдэл, эготой нэгний тухай ойлголт биш. Манлайлагч бол хүмүүсээс, аливаа санаанаас боломжийг хөгжүүлэх зүрх зоригтой нэгнийг хэлнэ. Энэ зоригийг гаргах үед эрсдэлтэй, тухгүй мэдрэгдэвч та энэ мэдрэмжийг давуу тал болгон ашиглах боломжтой гэдгийг энэ номноос ойлгож авна.
Монгол хэлнээ дөнгөж орчуулагдсан уг номыг Интерном, Азхур, Альфа номын дэлгүүрээс худалдан авч болох юм.
01:07:3303/04/2021
#107 From Diapers to Dating
Ээлжит дугаараа 12 хүртэлх насны хүүхдэд эцэг эхчүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгож, багаас нь зөв ойлголттой өсгөж хүмүүжүүлэх талаар Дэбра Хаффнер хэмээх томоохон мэргэжилтний бичсэн "Балчир наснаас болзоо хүртэл" номыг тоймлон хүргэж байна.
Илүү дэлгэрэнгүйг суралцъя гэвэл монгол хэлнээ орчуулагдсан энэхүү номноос болон доор дурдагдсан төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авч болно:
- Хөөрхөн зүрх ТББ FB https://www.facebook.com/btifulhearts
- Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ https://www.facebook.com/women4changemongolia
01:09:3720/03/2021
# 106 Сэтгэл судлалын номнуудаас бид юу сурч мэдэж авсан бэ?
Энэ удаагийн дугаараараа бид өдийг хүртэл уншсан сэтгэл судлалын номнуудаасаа юу сурч, амьдралдаа хэрхэн түүнийгээ хэрэгжүүлж байгаа тухайгаа ярилцлаа.
Clubhouse дээр цуглан бидэнтэй санал сэтгэгдэл, өөрийн сайхан түүхүүдээ хуваалцсан бүх сонсогчиддоо баярлалаа.
Ингээд амласан ёсоороо clubhouse дээрх яриагаа подкаст болгон та бүхэндээ хүргэж байна.
Үргэлж бидэнтэй хамт суралцаж, хөгжиж байдаг та бүхэндээ дахин БАЯРЛАЛАА!!
01:15:5206/03/2021
#105 Think Again
#105 Think Again
Энэ удаагийн дугаартаа 2 долоо хоногын ѳмнѳ хэвлэгдэн гарсан "Think Again" буюу "Дахин шинээр бодох" номыг хүргэж байна. Номын зохиолч Adam Grant нь "Originals" хэмээх номоороо алдартай бѳгѳѳд энэ удаа "Think Again" номондоо ямарваа зүйлд эргэлзэх, дахин шинээр харж, шинээр бодох нь яагаад чухал болох, дэлхий ертѳнц, шинжлэх ухаан хурдан хѳгжиж буй ѳнѳѳ үед хүмүүс яагаад хуучин үзэл бодолтойгоо үлдсэн хэвээр байгаа, түүнийг хэрхэн ѳѳрчилж болох тухай сонирхолтой баримт, санааг ѳгүүлэх болно.
01:09:4120/02/2021
#104 Moonwalking with Eistein
Энэ удаагийн дугаартаа Moonwalking with Einstein хэмээх оюун ухаан, ой тогтоолтын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Номын зохиолч Joshua Foer хэрхэн анх ой тогтоолтын олон улсын тэмцээний тухай сонсож, ой тогтоолтын арга барилыг судалж суралцсан тухай, энгийн хүмүүс ч бас зѳв арга барилаар зѳв хичээллэвэл санаанд оромгүй хэмжээд ой тогтоолтоо сайжруулах бүрэн боломжтой зэрэгийг ѳгүүлэх болно.
01:34:1406/02/2021
#103 You're not listening
Энэ удаагийн дугаараараа бид 2020 оны шилдэг баримтат номын нэг болсон "Та сонсохгүй байна" хэмээх номыг хүргэж байна. Олонд танигдсан сэтгүүлч Kate Murphy-ын бичсэн уг ном нь бусдыг сонсох ямар чухал байдаг, сонсоогүй байснаараа юу алддаг, хүнийг хэрхэн зөв сонсож сурах талаар сонирхолтой жишээнүүд дээр гүн гүнзгий тайлбарлах болно.
01:05:1223/01/2021
#102 Choked
#102 Choked
Энэ удаагийн дугаартаа Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг хүргэж байна. Энэхүү номноос агаарын бохирдол болон түүний урд, богино хүгацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухай олон улс орны жишээг олж сонсох болно.
Энэхүү дугаарт www.breathemongolia.org Breathe Mongolia - Clean Air Coalition оролцсон болно.
Агаар бохирдол ихсэж баѳгаа энэ үед амнаа хамгаалалтаа сайн зүүж, эрүүл мэндээ хамгаалаарай.
01:28:0309/01/2021
# 101 A Promised Land Part 2
#101 A Promised Land by Barack Obama - Part 2
101 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын хоёр дах буюу сүүлийн хагасыг тоймлон хүргэж байна.
Soundcloud: https://soundcloud.com/mongol.../https://soundcloud.com/mongol-podcast/101-a-promised-land-part-2
iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947
01:17:2826/12/2020
#100 A Promised land - Part 1
100 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын эхний хагасыг тоймлон хүргэж байна.
11 сарын 17-нд буюу зарагдаж эхэлсэн эхний өдрөө 887 мянган хувь борлогдож эхнэрийнхээ "Becoming" номны амжилтыг эвдээд буй уг ном нь энэ оны хамгийн хүлээлттэй ном яах аргагүй мөн билээ.
01:22:3212/12/2020
#99 Covid-19 Special Episode
Энэ удаагийн дугаараараа бид Монголд үүсээд буй онцгой нөхцөл байдалд зориулан Covid-19-ын тоо баримт, вакцины талаарх мэдээлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бусад улсын туршлага, мөн карентиныг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тусгай дугаар бэлдэн хүргэж байна.
Дугаарын явцад дурдах хэрэгтэй аппликейшнүүд:
- Think! Think!: https://think.wonderlabedu.com/en/
- Vooks: https://www.vooks.com/
- Simply piano: https://www.joytunes.com/
- Outschool: https://outschool.com/
- TomYo KidsClub: https://www.facebook.com/TomYoKidsClub
- Exercise with Chloe Ting: https://www.youtube.com/user/ChloesAddiction
- Cosmic Kids Yoga: https://www.youtube.com/user/CosmicKidsYoga
01:02:4628/11/2020
#98 Positive discipline for teenagers
Энэ удаагийн дугаараараа бид эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа хэрхэн харьцах хэрэгтэй вэ, хүмүүжлийн эерэг арга барилаар хэрхэн аз жаргалтай, зөв төлөвшилтэй, бие даасан иргэн болоход нь туслах талаарх гайхалтай номыг танилцуулж байна.
Хөл хорионы энэ үеийг ашиглан гэр бүл, хүүхэддээ цаг гаргаж, өсвөр насныхандаа зориулаарай.
01:40:3814/11/2020
#97 How they got into Harvard
Ээлжит дугаараа бид гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна.
Элсэлтийн 8 стратегийг бодит 50 сурагчийн жишээн дээр нарийн тайлбарлан хүргэх уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд "Тэд Яаж Харвардад Тэнцсэн Бэ" Facebook хуудсанд хандан үнэгүй хүргүүлж авах эсвел Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүдээс авч болох юм байна.
59:0331/10/2020
#96 Tuesdays with Morrie
1997 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл Дэлхийн сая сая хүн уншиж амьдрах урам зориг авсан номнуудын нэг бол яах аргагүй "Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд" ном юм.
Залуухан сэтгүүлч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж буй их сургуулийн профессортойгоо хийсэн ярианаас та гэр бүл, гэрлэлт, мөнгө, хөгшрөлт, үхэл гээд амьдралын олон талыг эргэцүүлэх биз ээ.
Киног нь үзэж сонирхох бол: https://www.youtube.com/watch?v=E463tZdAGn4
55:1417/10/2020
#95 Ghost Boy
Энэ удаагийн дугаараараа "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх олон улсад бестселлер болж байсан нэгэн сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна. Номыг зохиогч Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилиин турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй бие дотроо түгжигдсэн байжээ. Уран зохиолын кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй түүний туулсан амьдрал, бодрох бодол, мѳн бусад хүмүүсийн хийдэг алдаа, ташаа ойлголтууд зэргийг бид ойлгож. ухаарах болно
01:08:2503/10/2020
#94 Principles
Ээлжит дугаараараа бид АНУ-ын түүхэндээ хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг хүргэж байна.
Ажил хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн ширээний ном болохуйц, амьдрал, практикт асар ойр бичигдсэн уг номын Монгол хэл дээрх орчуулгыг зөвхөн Анлок сонсогчид 9 сарын 21-с 26-ны хооронд 36%-ын хямдралтай үнээр буюу 45000 төгрөгөөр доорх хаягаар очиж худалдан авах боломжтой
Хаяг: Төв номын сангийн хажуудах “Чандмань” төв (Eagle TV-ын логотой шилэн барилга), 4 давхар, 404 тоот
Утас: 70007969
01:08:1319/09/2020
#93 What If?
#93 What If? by UNLOCK Podcast
01:10:1205/09/2020
#92 The ride of a lifetime
Энэхүү дугаараараа та бүхэндээ Walt Disney компаний гүйцэтгэх захиралын ажлыг 15 жил хашиж, Walt Disney-г дараагийн цоо шинэ тѳвшинд авч очсон, орчин үеийн шилдэг манлайлагчидын нэг Bob Iger-н номыг танилцуулж байна. Bob Iger-н бага залуу наснаас одоог хүртэлх амьдрал, манлайлагчийн арга барил, жинхэнэ Зѳв хүн, Зѳв манлайлагчийн тод жишээг энэхүү номноос харах болно.
01:05:5922/08/2020
#91 Almost American
#91: Almost American - Бараг л Америк
Энэхүү дугаараар та бүхэндээ Монгол зохиогчийн англи хэл дээр бичсэн "Almost American" (Бараг л Америк) хэмээх номыг танилцуулж байна. Олон сонсогчдын дунд хүлээлт үүсгэж байсан энэхүү бүтээлд Billie маань дөнгөж 19 настайдаа АНУ руу очиж хэрхэн амьдралаа зохиож байсан мөн АНУ-д очсон цагаачид тэрхүү орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулдаг талаар илэн далангуй бичсэн байдаг.
01:12:4508/08/2020
#90 The Courage to be disliked
Энэ удаагийн дугаараараа бид амьдралын нэгэн үнэн хэмээн нэрлэгддэг Алфред Адлерийн сэтгэл судлалын онолд тулгуурлан бичэгдсэн Японы лонгсэллэр бүтээл "Ад үзэгдэх зориг" номыг хүргэж байна.
Хүн өөрчлөгдөж чадна, аз жаргалтай амьдрах боломжтой гэсэн зорьмог санааны талаар нэгэн философич болон залуугийн харилцан ярианд тулгуурлан энгийн бөгөөд маш сонирхолтойгоор тайлбарлажээ.
01:16:0025/07/2020
#89 Obstacle is the way
Ээлжит дугаараараа бид "Эго бол таны дайсан" номоороо танигдсан бэстсэллэр зохиогч Райн Холидейгийн ээлжит бүтээлийг танилцуулж байна. Саад бэрхшээл бол амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнийг хэрхэн өөрийн давуу боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах боломжтойг түүхийн алдартай хүмүүсийн бодит жишээн дээр тайлбарласнаараа сонирхолтой бүтээл болжээ.
01:01:3011/07/2020
#88 The upside of stress
Энэ удаагийн номоороо бид яагаад стресс муу зүйл биш болох, мөн түүнийг зөвөөр ашиглавал эрүүл мэнд, ажил сурлагад хэрэгтэй зүйл болохыг тайлбарлах болно.
Станфордын их сургуулийн сэтгэл судлалын багш хүний бичсэн уг ном нь таны стрессийг харах өнцгийг 180 градус эргүүлээд зогсохгүй, стресстэй нөхцөл байдлыг хэрхэн амжилттайгаар даван туулах аргачлалуудыг зааснаараа онцлог бүтээл юм.
58:1027/06/2020
#87 The Kaizen way
Нэг жижиг алхмаар хэрхэн том өөрчлөлтийг авчрах вэ? Энэхүү дугаартаа бид Японы алдарт Кайзэн хэмээх aргыг ашиглан хэрхэн хувийн амьдрал болон ажилдаа амжилт гаргаж болох талаар тайлбарлах болно.
Эрүүл мэнд, ажил сурлага, гэр бүлдээ эерэг дадал зуршлыг хэвшүүлмээр байна уу? Бизнесийн салбарт амжилт гаргахыг хүсч байна уу? Тэгвэл олон жил Америк, Японы практикт батлагдсан Кайзэн хэмээх энэхүү ухагдахуунтай танилцахад илүүдэхгүй.
01:15:1713/06/2020
#86 No one is too small to make a difference
Энэ удаагийн дугаараараа бид Нобелийн Энх Тайвны шагналд 2 дахь удаагаа дэвшээд буй 17-хон настай байгаль хамгааллын тэмцэгч охин Грета Тунбергийн "Өөрчлөлт хийхэд хэн ч багадахгүй" хэмээх гайхалтай номыг хүргэж байна.
2019 онд НҮБ-н байгаль цаг уурын чуулган дээр Дэлхийн удирдагчдад хандаж тавьсан "How dare you" илтгэлээрээ олонд танигдсан тэрээр Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй хойч үеийг маань юу хүлээж буй бодит үнэнийг бидэнд сануулсаар байгаа юм.
"How dare you? You have stolen my dreams and my childhood": https://www.youtube.com/watch?v=TMrtLsQbaok
01:05:2230/05/2020
#85 Higher loyalty: Truth, lies and leadership
#85 A Higher Loyalty by James Comey
Ээлжит дугаараараа бид, 2017 онд Трампын гэнэтийн шийдвэрээр халагдах хүртлээ Америкийн Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Жэймс Коүмигийн дуулиант бүтээлийг хүргэж байна.
Хиларигийн имэйлийн хэрэг, Трамп болон Коүмигийн харилцаа үнэндээ ямар байсан зэрэг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ардах үйл явдлыг шударгаар өгүүлэхийн зэрэгцээ, улсдаа тангараг өргөсөн эх оронч лидер хүн гэж ямар байдаг талаар нэгийг бодогдуулсан сонирхолтой бүтээл болжээ.
01:10:5516/05/2020
#84 Mamba mentality
Энэ удаагийн дугаараараа алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын сагсан бөмбөг хэрхэн тоглодог байсан өөрийнхөө хандлага, сэтгэлзүйн талаар бичсэн "Mamba mentality" номыг танилцуулж байна.
Энэ оны 1 сард охиныхоо хамт харамсалтайгаар өнгөрөх хүртлээ 41-хэн наслахдаа тэрээр хэрхэн амжилтанд хүрсэн болон, Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсан түүний "Mamba mentality" гэж чухам ямар амьдралын хандлага байсныг та эндээс суралцаарай.
56:3702/05/2020
#83 Nonviolent communication
Ээлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна.
Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ.
Та ч бас хүний амьдарлын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргын талаар энэ номноос суралцаарай.
57:0918/04/2020
#82 Obesity code
Ээлжит дугаараа бид 2016 онд гарсан цагаасаа хойш богино хугацаанд олон сая уншигчдаас өндөр үнэлгээ аваад байгаа "Таргалалтын нууц" хэмээх номыг санал болгож байна. Эмч хүний өөрийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бичсэн уг ном нь танд хүн яагаад таргалж, турдаг талаар шинжлэх ухааны цогц тайлбарыг өгөхөөс гадна жингээ хэрхэн үр дүнтэй хаях талаар зөвлөгөөг ч багтааснаараа онцлог юм.
01:01:5504/04/2020
#81 Prosperity paradox
Энэхүү дугаараараа бид "Innovator''s Dilemma", "How will you measure your life" номнуудаар нь та бүхэнд танилцуулж байсан Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-г танилцуулж байна.
Хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийн хөшүүрэг юу байсан бэ? Ядуурлаас гарахад юу чухал вэ? Авилга яагаад асуудал биш боломж вэ? Дэд бүтцийн хөгжил ядуурлыг арилгах уу? гэх мэт сонирхолтой асуултуудад энэ ном хариулах болно.
01:14:5321/03/2020
#80 Beautiful Boy: a father's journey through his son's addiction
Энэ удаагийн дугаартаа Beautiful Boy буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн номыг танилцуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны тоо баримт, статистик байдаг боловч тэр бүр олж сонсдоггүй хувь хүн болон ойр дотны гэр бүлийнх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг энэхүү номноос олж мэдэх болно. Хар тамхи, мансууруулах бодисын хор нѳлѳѳ, нэгэнт донтсон бол буцаж эрүүл болох боломж байгаа эсэх, яагаад хэн ч хар тамхинд донтох боломжтой вэ гэх мэт олон сэдвийг хѳнджээ.
01:04:3707/03/2020
#79 Deep Work: Rules for focused success in a distracted world
Энэ удаагийн дугаартаа Deep Work номыг хүргэж байна. Ажил, хичээлээ хийхдээ сайн гүн тѳвлѳрч сууж чадахгүй, анхаарал саринаад байгаа бол энэхүү номон дээр гарах Deep Work буюу гүн анхаарал тѳвлѳрүүлэх арга, зѳвлѳмжүүдийг дагаад үзээрэй. Энгийн амьдралд ойр арга зѳвлѳгѳѳг багтаасан энэхүү номноос бид бас Анлокынхоо номуудыг уншихдаа эдгээр аргыг хэрэглэдэг байсныг бас анзаарч мэдэж авлаа.
01:10:1222/02/2020
#78 Spillover: Animal Infections and the Next Human Pandemic
Энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг хүргэж байна.
Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарсан, эрдэмтэдийн хүлээн зѳвшѳѳрсѳн энэхүү ном нь халдварт өвчин хаанаас, яаж хүнд халддаг, ямар судалгаа шинжилгээ явагдаж байдаг зэрэгийг нарийн тоо баримтаар тайлбарладаг.
"Zoonosis" гэж амьтанаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS, Ebola, Hendra, HIV AIDS, Nipah, Bird flu(шувууны томуу) зэрэг вирусын олон аюултай халдварт өвчнүүд багтдаг. Сүүлийн 10 жилд дэгдсэн халдварт өвчнүүдийн 75% нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг ДЭМБ-аас тооцоолсон байдаг.
Эцэст нь хүмүүс бидний байгаль, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь хор уршигт халдварт өвчин дэгдэх шалтгаан нь байдаг.
01:18:3008/02/2020
#77 Catch and kill
Өнгөрсөн оны сүүлээр гарсан даруйдаа бүхий л томоохон бэстсэллэр номын жагсаалтанд зүй ёсоор орж дуулиан тарьж буй ном бол Pulitzer шагналын эзэн сэтгүүлч Ronan Farrow-ын бичсэн "Catch and Kill" юм.
Зохиогч уг номоороо 2017 онд Холливүүдын томоохон продюсер Harvey Weinstein-ы 80 гаруй эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэргийг хэрхэн илрүүлсэн, хөшигний цаана ямар дарамттай нүүр тулж байснаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ хэргээс үүдэлтэй давалгаалсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөн олон улсыг хамарч, одоо ч Harvey Weinstein-ы шүүх хурал хэрхэн эргэх бол хэмээн олны анхаарлын төвд байгаа юм.
01:08:4325/01/2020
#76 When the people speak: Deliberative democracy and public consultation
Ардчилал гэж юу вэ? Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ? Мөн дэлхийн ихэнхи улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ? Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ? Үүнд Станфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх Ардчиллын хувилбарыг санал болгож байна.
01:15:3712/01/2020
#75 Permanent Record
2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар тандаж, бүх үйлдлийг баримтжуулан хадгалж байдаг талаар 2013 онд олон нийтэд ил болгож шүгэл үлээснээсээ хойш эх орондоо хөл тавих эрхгүй болсон юм. Энэхүү намтраас нь та хүний эрх ардчилал, технологийн хөгжилтэй хэрхэн зөрчилдөж буйг, бид дор бүрнээ ямар сонголттой нүүр тулаад буйг эргэцүүлэх болно.
01:04:0928/12/2019
#74 Invisible women
Ээлжит дугаараа бид энэ онд гарсан шилдэг номнуудын нэг Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номыг хүргэж байна. Гэр бүл, ажил, олон нийтийн газар, анагаах ухаан гээд амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, энэ нь нийгэмд ямар асуудал болж байгааг олон баримттайгаар цэгцтэй дүрсэлж чадсанаараа эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг нээсэн ном хэмээн үнэлэгдээд байгаа юм.
01:06:4314/12/2019
#73 The Reason I Jump
Ээлжит дугаараараа бид 13 настай аутизмтай хүү Наоки Хигашидагийн бичсэн гайхалтай бүтээлийг хүргэж байна. Төрөлхийн тархины эмгэгтэй төрж, бусадтай харилцах, өөрийн биеэ чөлөөтэй удирдах чадвар дутмаг өссөн тэрээр аутизмтай хүмүүсийн дотоод ертөнцийг уг номоороо энгийн бөгөөд гүн гүнзгийгээр илэрхийлж чадсанаараа Дэлхийн 30 гаруй орны сая сая уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан ажээ.
01:07:4130/11/2019
#72 Influence
#72 Influence by UNLOCK Podcast
01:04:4616/11/2019